www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Календарчилсан төлөвлөгөө Календарчилсан төлөвлөгөө
Сургалтын үзэл баримтлал Сургалтын үзэл баримтлал

   Үндэсний хэмжээнд боловсролын шинэ тогтолцоонд шилжиж байгаа энэ үед сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үндэсний технологийг боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр Орчлон сургууль ямагт тэргүүлэх эгнээнд ажиллаж ирлээ. Тухайлбал сургалтын материаллаг, үйлийн, сэтгэл санааны орчны стандартыг олон улсын түвшинд бүрдүүлж чадсан төдийгүй 6 настай хүүхдийг 1-р ангид, 3-5 настай хүүхдийг Монтессори сургалттай цэцэрлэгийн бүлэгтээ элсүүлэн суралцуулснаар сургууль цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулж, ерөнхий боловсролын сургалтын 12 жилийн тогтолцоонд шилжих бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Одоо Орчлон сургуулийн хамт олон нь сурахуй ба суралцахуйн тухай шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудад тулгуурлан үндэсний шинэ сургалтын технологийг боловсруулж, олон улсын IGCSE ба IBDP–ын шаардлагад нийцсэн төгсөгчдийг бэлтгэхийн төлөө шамдан ажиллаж байна.

Announcements Announcements
  • Entries
Орчлон цэцэрлэг Олон улсын Монтессори Байгууллагад Гишүүнээр элслээ Орчлон цэцэрлэг Олон улсын Монтессори Байгууллагад Гишүүнээр элслээ
“Орчлон” сургуулийн сурагчид Олон улсын дунд боловсролын үнэмлэхээ 4 дэх жилдээ гардан авлаа “Орчлон” сургуулийн сурагчид Олон улсын дунд боловсролын үнэмлэхээ 4 дэх жилдээ гардан авлаа

Улсын тэргүүний Орчлон дунд сургууль Кембрижийн Олон улсын Дунд боловсролын үнэмлэх олгох 4 дэх төгсөлтийнхээ ёслолыг өнөөдөр хийлээ. 

2009 оноос хос үнэмлэхтэй сурагчид төгсгөж байгаа тус сургуулийн амжилт жилээс жилд өссөөр байна. Энэ жил 41 сурагч Олон улсын дунд боловсролын үнэмлэхтэй төгсөж байгаагаас 6 сурагч нь Distinction, 18 сурагч Merit үнэмлэхтэй төгсөж нийт дүнгийн 63,5 хувь нь одтой А, А, В үнэлгээ эзэлж байна.

дэлгэрэнгүй
Орчлонгийн сурагчид Олон улсын олимпиадаас ээлжит медалиа хүртлээ Орчлонгийн сурагчид Олон улсын олимпиадаас ээлжит медалиа хүртлээ

 2012-7-23аас 28ны өдрүүдэд Тайвань улсын Тайпей хотноо Олон улсын бага дунд ангиудын Математикийн олимпиад болж өнгөрлөө. Тус олимпиадад дэлхийн 28 орны олон зуун шилдэг сурагчид оролцсоноос Монгол улсыг нийт 12 сурагчтай 2 баг төлөөлөн оролцож нийт 2 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртсэн байна. Орчлон сургуулийн 9а ангийн сурагч О.Бодрол, З.Батзориг нар нь Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож Мөнгө, Хүрэл медалийн эзэд болжээ. 

дэлгэрэнгүй