www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Монтессори Цэцэрлэг Монтессори Цэцэрлэг

 

Танилцуулга Танилцуулга

   Орчлон цэцэрлэг нь 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн 3-5 настай нийт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Бага дунд боловсролын тухай хуулийн 4-р бүлгийн 16-гийн 1-г үндэслэн, хүүхдийг нас, бие сэтгэхүйн онцлогоор нь 3 бүлэгт хувиарлан нийт 7 бүлэгтэйгээр СӨБ олгох сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Үүнд:

  • 3 настай Дунд бүлэг 3, нэг бүлэгт 16 хүүхэдтэй
  • 4 настай Ахлах бүлэг 2, нэг бүлэгт 25 хүүхэдтэй
  • 5 настай Бэлтгэл бүлэг 2, нэг бүлэгт 25 хүүхэдтэй

  

Орчлон” цэцэрлэгийн зорилго нь:
Хүүхдийг хүмүүжүүлэх Монтессорийн Олон улсын стандартын арга зүй, зарчимд тулгуурлан хүүхдийн бүтээлч, баяр баясгалантай, өсөн хөгжих сургалтын орчныг бүрдүүлж, чанартай үйлчилгээг дээдлэн, дэлхийн монгол иргэнийг бэлтгэнэ. Бид бүх хүчээ хүүхэд дээр төвлөрүүлж тэднийг ойлгож чадвал бидний өмнө тулгарч буй асуудлуудыг шийдэхэд туслах боломжтой болно.

   Мария Монтессори: “Хүүхэд бол хийж чадаж буй бүхнийхээ төлөө, сурч мэдсэнийхээ төлөө бидэнд өртэй, идэвхигүй бодгаль биш, бидний дүүргэх ёстой хоосон сав бас биш. Хүүхэд хүн болдог, хүүхэд байгаагүй хүн гэж байхгүй... Хүүхэд ертөнцөөс өөрийнхөө тухай мэдлэгийг шингээж авдаг бөгөөд шингээж авсан мэдлэгээрээ ирээдүйн хүнийг цогцлуулж бүтээдэг.” гэж тэмдэглэжээ

/ Maria Montessori “The Absorbent Mind, 1997 /

  
  

    Манай дадлага туршлагатай багш, ажилчдын баг хүүхдийг тань сурах, танин мэдэх их хүсэл эрмэлзэлтэй болгон хүмүүжүүлж төлөвшүүлнэ.
Энэхүү олон улсын стандартын Монтессорийн сурган хүмүүжүүлэх аргыг амжилттай хэрэгжүүлэхэд та бидний хамтын үйл ажиллагаа, итгэл сэтгэл нэг байвал зорьсондоо хүрэх болно.

 

Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан захирал

Монтессорийн зөвлөх багш Д.Банзрагчмаа