www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Төгсөлт Төгсөлт

Төгсөгчид Төгсөгчид

   Орчлон сургууль 2004 онд анхныхаа төгсөлтийг хийсэн бөгөөд өнгөрсөн зургаан удаагийн төгсөлтөөр нийт 156 суралцагчийг төгсгөжээ. Манай сургуулийн нийт төгсөгчдийн 97.0% нь гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцаж байгаагаас 70.5% нь АНУ, Их Британи, Сингапур, Австри, Малайз, Болгар, Японы зэрэг дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад суралцаж байна.
   Орчлон сургууль хос хэлний сургалтын зарчимтай учраас манай хүүхдүүдийн хувьд монгол, англи хэлний аль ч хэл дээр нь суралцахад бэрхшээл тулгардаггүй гэж ойлгож болно.
   Бид ахлах ангийн суралцагчиддаа зориулж их, дээд сургуулиудын элсэлт болон элсэлтийн шалгалтын журам, босго онооны тухай танилцуулах лекц, мэдээлэл өгөхөөс гадна гадаадын их, дээд сургуулийн элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар боловсролын мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг нилээд чанартай, хүртээмжтэй өгдөг. Энэ ч утгаараа манай төгсөгчдийн олонхи нь эцэг эхийнхээ зардлаар бус 50-100 %-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг юм. Энэ бол том амжилт. Ганцхан гадаад гээд байлтгүй эх орныхоо нэр хүнд бүхий томоохон их сургуулийн босгыг ч манай төгсөгчид төвөггүйхэн давдаг. Үүгээрээ бид бахархдаг. Энэ бол Орчлон сургуулийн сургалтын чанарыг илэрхийлэх нэг үзүүлэлт нь яахын аргагүй мөн.