www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Кембриджийн Төвийн тухай Кембриджийн Төвийн тухай

Орчлон сургууль Кембрижийн Олон улсын төв боллоо.

   Манай  сургууль багш сурагчид, удирдлага, эцэг эхчүүдийнхээ хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Монголд анх удаагаа Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч үндэсний сургууль болсон билээ.

  Олон улсад нэр хүндтэй 200 жилийн түүхтэй Английн Кембрижийн их сургуулийн дэлхийн 150 гаруй оронд хүлээн зөвшөөрч сургалтандаа хэрэгжүүлдэг IGCSE, дунд сургуулийн эхний жилүүдээс сурагчийн төлөвшил сурлагад сайнаар нөлөөлж олон улсын түвшинд суралцах чадамжтай болгоход чиглэгдсэн Checkpoint   зэрэг хөтөлбөрүүдийг 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн  сургалтандаа хэрэгжүүлж байна.  

  Энэхүү хөтөлбөрүүдэд хамрагдсанаар манай сурагчид англи хэлээр сургалтаа явуулдаг дэлхийн их дээд сургуулиудад үнэмлэхний оноогоо суурь болгон элсэн суралцах боломжтой болж байгаа төдийгүй олон улсын түвшний сургалтын онцлогийг ойлгож, суралцах арга барил нь төлөвшин хөгжих давуу талтай юм.

   Та бүхэнд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн хөтөлбөр санал болгож байгаадаа сэтгэл ханамжтай байхын сацуу анх хийж буй энэ ажилд маань алдаа оноо гарвал зөвлөж дэмжин, хамтран ажиллана хэмээн найдаж байгаагаа илэрхийлье.

  Орчлон сургуулийн СХГХА-ны дарга,

Кембрижийн Олон улсын төвийн шалгагч багш Н.Нарантуяа