www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Сургалтын хөтөлбөр Сургалтын хөтөлбөр

Ахлах сургуулийн хөтөлбөр Ахлах сургуулийн хөтөлбөр

   “Орчлон” ахлах сургууль нь сурагчдыг 16-18 нас хүртэл 2 жил сургана. Сурагчид өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, мэргэжил, ирээдүйд суралцах их сургуулиудын сонголт зэргээс шалтгаалан  Cambridge IGCSE  хөтөлбөрийн болон сонгон суралцах бусад хичээлүүдийг судалж байна. Иймд төгсөгчид маань гадаадын болон дотоодын  их дээд сургуульд  аль алинд нь суралцах боломжтой болдог давуу талтай. Цаашид IGCSE түвшингийн хичээл судалсан хүүхдүүд Олон улсын ахлах сургуулийн Алтан стандарт хэмээн нэрлэгддэг ”А” level-ийн хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм.


Сонгон суралцах хичээлийн
  түвшинд

  • Монгол хэл дээр судалдаг хичээлүүд:  Эх хэл, Математик, Монголын түүх, Газарзүй, Хими, Физик, Биологи ба Нийгмийн ухаан
  • Англи хэл дээр судалдаг хичээлүүд: English, Business studies
  • Хөгжүүлэх хичээлүүд: Биеийн тамир, Хятад хэл , College prep, iBT prep


  Cambridge IGCSE түвшинд

  • Монгол хэл дээр судалдаг хичээлүүд:  Эх хэл, Иргэншил
  • Англи хэл дээр судалдаг хичээлүүд: Mathematics, ESL, Co-ordinated Science, History, ICT, Business studies, Mandarin Chinese
  • Хөгжүүлэх хичээлүүд: Биеийн тамир, Зураг урлал ба Технологи

Cambridge “A” level

  • Монгол хэл дээр судалдаг хичээлүүд:  Mонголын ерөнхий боловсролын үндсэн ба сонгох хичээлүүдийг бүрэн судлах боломжтой
  • Англи хэл дээр судалдаг хичээлүүд: Mathematics, Chemistry,Physics, Biology,  History, ICT, Business studies, Chinese зэрэг хичээлүүдээс 3-ийг сонгон үзэх боломжтой
  • Хөгжүүлэх хичээлүүд: Биеийн тамир, Research paper, Thinking skills


    Сургалтын орчин

   Чадварлаг, туршлагатай, шилдэг багш сурган хүмүүжүүлэгчид
Сэтгэл зүйн болон үйлийн таатай орчин
Суралцахаас гадна хөгжих олон талын боломжууд, дугуйлан сонгон, секцүүд
Ирээдүйн мэргэжил сонголт, их дээд сургуулийн элсэлт, шалгалтад чиглэсэн мэргэжлийн зөвөлгөө
Сурагчдын бие даасан, бүтээлч, зорилго чиглэлтэй үйл ажиллагаа
CIE гаас шалгаж үнэлсэн ахицын болон амжилтыг баталгаажуулсан олон улсын гэрчилгээ

   Зарим тоо баримтууд

   Жил бүр 25-45 хүүхэд Cambridge IGCSE шалгалтыг өгөх боломжтой.  IGCSE түвшинд хичээлийг судласнаар  –International certificate of Secondary Education  буюу Олон улсын дунд боловсролын үнэмлэх авах бололцоотой болох ба энэхүү үнэмлэх нь Их Британийн  дунд боловсролын үнэмлэхтэй дүйцдэг юм. Ерөнхий боловсролын олон улсын үнэмлэх авснаар Англи, Австрали АНУ-ын коллеж их дээд сургуулиудад элсэн орох боломжтой. Жишээ нь : IGCSE түвшиний ESL хичээлийн С буюу түүнээс дээш оноо нь англи хэлээр сургалт явуулдаг ямар ч орны их дээд сургуульд суралцах боломжтой гэсэн үнэлгээ болдог.
Дэлхийн ямар ч нэр хүнд бүхий их сургууль А levelийн дүнг элсэлтийн шалгуур болгон хүлээн зөвшөөрдөг.
Олон улсын хөтөлбөр зааж байгаа бүх багш нар 100 % мэргэжлийн зэрэгтэй ба Кембрижийн олон улсын зэрэглэлийн үнэмлэх авах сургалтад амжилттай хамрагдаж байна.


 

Print