www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Календарчилсан төлөвлөгөө Календарчилсан төлөвлөгөө
Сургалтын үзэл баримтлал Сургалтын үзэл баримтлал

   Үндэсний хэмжээнд боловсролын шинэ тогтолцоонд шилжиж байгаа энэ үед сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үндэсний технологийг боловсруулж, хэрэгжүүлэх тал дээр Орчлон сургууль ямагт тэргүүлэх эгнээнд ажиллаж ирлээ. Тухайлбал сургалтын материаллаг, үйлийн, сэтгэл санааны орчны стандартыг олон улсын түвшинд бүрдүүлж чадсан төдийгүй 6 настай хүүхдийг 1-р ангид, 3-5 настай хүүхдийг Монтессори сургалттай цэцэрлэгийн бүлэгтээ элсүүлэн суралцуулснаар сургууль цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулж, ерөнхий боловсролын сургалтын 12 жилийн тогтолцоонд шилжих бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Одоо Орчлон сургуулийн хамт олон нь сурахуй ба суралцахуйн тухай шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудад тулгуурлан үндэсний шинэ сургалтын технологийг боловсруулж, олон улсын IGCSE ба IBDP–ын шаардлагад нийцсэн төгсөгчдийг бэлтгэхийн төлөө шамдан ажиллаж байна.

Зарлал, мэдээлэл Зарлал, мэдээлэл
  • Entries

Эрүүл мэндийн шинжилгээ

General Эцэг эх, анги даасан багш нарын анхааралд! 2010 оны 9-р сарын 6нд “Орчлон” сургууль дээр “Эрүүл мэндийн” шинжилгээ хийгдэх тул та бүхэн хүүхдүүдээ бүрэн хамруулна уу? Шинжилгээг “Гялс” төвийн эмч, лаборантууд ирж хийнэ. Хийгдэх шинжилгээнүүд...

Олон улсын олимпиадад Орчлонгийнхон одтой оролцлоо Олон улсын олимпиадад Орчлонгийнхон одтой оролцлоо
  2010 оны 7 сарын 26-30-ны хооронд БНСУ-ын Инчон хотноо Олон улсын математикийн олимпиад зохион байгуулагдсан бөгөөд уг нэр хүндтэй олимпиадад манай сургуулийн багш сурагчид өндөр амжилттай оролцоод ирлээ. Манай багш сурагчид Хятад, Солонгос, Иран, Болгар, Австрали, Кипр, Канад, Мексик гэх мэтийн 26 улсын 700 гаруй сурагч№тай  өрсөлдөн оюун ухаан эрдэм мэдлэгээ сорьсон байна.

 

дэлгэрэнгүй
Орчлон сургууль Кембрижийн бага боловсролын хөтөлбөрийн эрх авлаа Орчлон сургууль Кембрижийн бага боловсролын хөтөлбөрийн эрх авлаа

Орчлон дунд сургууль Кембрижийн бага боловсролын хөтөлбөрөөр сургалт явуулах эрх авлаа.

  Монголын сургуулиудаас анх удаа Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөр сургалтаа явуулж эхэлсэн Орчлон сургууль 2010 оны 3-н сарын 10-ны өдөр 5-11 насны сурагчдад зориулсан Кембрижийн Олон улсын Бага боловсролын хөтөлбөрийн дагуу сургалт явуулах эрх авлаа. Ингэснээр Орчлон сургууль 6-18 насны сурагчдад зориулсан 12 жилийн сургалтын бүрэн шаталсан Олон улсын хөтөлбөртэй сургууль боллоо.

дэлгэрэнгүй
Орчлон сургуулийн сурагчид Олон улсын ерөнхий боловсролын үнэмлэхээ авлаа Орчлон сургуулийн сурагчид Олон улсын ерөнхий боловсролын үнэмлэхээ авлаа

   “Орчлон” сургууль нь 2001 онд “Дэлхийн Монгол иргэдийг бэлтгэнэ” гэсэн уриатай байгуулагдаж сурагчдадаа үндэсний боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чансаатай боловсрол олгохыг эрхэм зорилго болгон ажилласаар ирсэн билээ. 9 жилийн хугацаанд Монголын боловсролын хэмжүүрийн гол хэсэг болох үйлийн, материаллаг, сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэн 24-28 хүүхдийн анги дүүргэлттэй нэг ээлжээр хичээллэж, жилээс жилд үйл ажиллагаа нь чанаржсаар байна.

дэлгэрэнгүй