Orchlon Kindergarten Montessori Teaching Method. Сургалтын хөтөлбөр Монтессорийн сургалтын арга зүйгээр: Амьдрах арга ухаан,Тоо тоолол, Хэл соёл, Мэдрэхүй, Байгалийн ухаан, Урлаг гоо зүй хичээлүүдийг явуулдаг. Амьдрах арга ухааны дасгалууд: Хүүхдийг өөртөө хяналт тавих, хөдөлгөөний дасгал, хүрээлэн буй орчныг танин мэдэх, ажил хийх дур хүсэл, хариуцлага, анхаарал, бие даасан байдал, эмх цэгцтэй үйл ажиллагаанд сургана. Нийгмийн дунд биеэ зөв авч явах, харилцааны болон хүмүүжил төлөвшлийн хичээлүүд ордог. Энэ явцад ирээдүйн амьдралд хүүхдийг бэлдэх анхны суурь тавигддаг. Мэдрэхүйн хичээл: Хүүхэд таван мэдрэхүйн тусламжтайгаар ертөнцийг таньж мэддэг. Сургалтын цогц хэрэглэгдэхүүн ашиглан мэдрэх амтлах үнэрлэх харах сонсох мэдрэмжийг хөгжүүлэхэд уг хичээлийн зорилго оршино. Юмсын хэмжээ, хэлбэр дүрс, өнгө, дуу чимээ, бүтэц, үнэр зэргийг мэдэрч хүлээн авах чадвар хөгжинө. Мэдрэхүйн хичээлээр олж авсан эдгээр ерөнхий чадварууд нь математик,геометр болон бусад хичээлийн агуулгыг эзэмшихэд суурь болдог юм. Хэл соёлын хичээл: Хүүхдийг уншиж бичихэд бэлтгэж, хэл ярианы чадваруудыг хөгжүүлнэ. Үлгэр, түүх ярих шүлэг урнаар уншихдаа юмсыг цээжлүүлэхэд бус ойлгох мэдрэмжийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг. Тоо тооллын хичээл: Энэ хичээлээр математикийн энгийн ухагдахуун ойлголтуудтай танилцуулж арифметикийн 4 үйлдлийн мөн чанар, тоон холбоос, тогтолцоог ойлгох, цаг хугацаа, урт, жин, мөнгө гэсэн ойлголтуудын ялгааг таних, асуудал шийдвэрлэх арга болон тоо тооллын арга ухаанд суралцдаг. Байгалийн ухааны хичээл: Хүрээлэн байгаа юмс үзэгдлийг ажиглаж, энгийн туршилтуудыг хийх замаар танин мэдэж, байгаль орчноо хамгаалах, хайрлах хүмүүжил олгоно. Амьд амьгүй байгалийн ялгаа, ус агаар, соронзон үйлчлэл, нарны аймгийн тогтолцоо зэргийг таниулахдаа зураг зурах, наах, туршилт хийх, загвар бүтээх зэрэг мэдлэг эзэмших бүтээлч аргуудад суралцдаг. Урлаг, гоо зүйн хичээл: Хүүхдийн уран сайхны мэдрэмжийг хөгжүүлж, дуу хөгжим сонсох, бүжиглэх, дуулах, зурах, наамал, загвар хийх, хөдөлгөөний эвсэл, орон зайн мэдрэмжтэй болох, усанд сэлж сурахад оршино.. Хүүхдэд эр зоригийн хүмүүжил олгож, эрүүл байх, чийрэгжих, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хүндлэх, амжилт гаргахын эх үндэс нь болдог. | |