| |
| |
Сургалтын хөтөлбөр |
Дунд сургуулийн хөтөлбөр “Орчлон “ дунд сургууль нь сурагчдыг 11-16 нас хүртэл 4 жил сургана. Сурагчдыг дунд сургуулийн эхний 2 жилд Cambridge Checkpoint хөтөлбөрт хамруулж сүүлийн 2 жилд нь Cambridge IGCSE хөтөлбөрийн дагуу Олон улсын Ерөнхий боловсролын үнэмлэхтэй төгсгөх зорилт тавин ажиллаж байна. Сургалт Cambridge Checkpoint түвшинд - Иргэншил
- Англи хэл дээр судалдаг хичээлүүд: Mathematics, English, Science, World History
- Хөгжүүлэх хичээлүүд: Бассейн, Биеийн тамир, Зураг урлал ба Технологи, Хятад хэл
Cambridge IGCSE түвшинд - Монгол хэл дээр судалдаг хичээлүүд: Эх хэл, Монголын түүх, Иргэншил
- Англи хэл дээр судалдаг хичээлүүд: Mathematics, English as a Second Language, Co-ordinated Science, History, ICT, Business studies, Mandarin Chinese
- Хөгжүүлэх хичээлүүд: Биеийн тамир, Зураг урлал ба Технологи
Сургалтын орчин - Чадварлаг, туршлагатай, шилдэг багш сурган хүмүүжүүлэгчид
- Сэтгэл зүйн болон үйлийн таатай орчин
- Суралцахаас гадна хөгжих олон талын боломжууд, дугуйлан сонгон, секцүүд
- Шинжлэх ухааны хичээлүүдийг судлах арга барил, суралцах чадварт нь түлхүү анхаарсан шинэлэг арга зүй
- Сургалтын үр дүнг мэргэжлийн тэнхимүүд, эцэг эхийн төлөөлөл, БСШУЯ-нй Үнэлгээний төвөөс үнэлдэг хөндлөнгийн үнэлгээ
- CIE гаас шалгаж үнэлсэн ахицын болон амжилтыг баталгаажуулсан олон улсын гэрчилгээ
- Зөвхөн өөрийн орны төдийгүй олон улсын сургалтын байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагаа, амжилтаа харьцуулах боломж
Зарим тоо баримтууд - Жил бүр 30-56 хүүхэд Cambridge Checkpoint шалгалтыг өгөх боломжтой. Энэхүү шалгалт нь суралцах өөрийн түвшинг ээ тодорхойлуулж, сурах арга барил, мэдлэгийн тодорхой салбарууд дээрээ ямар давуу болон сул тал байгааг олж мэдэх, цаашид өөрийн чадвар сонирхлын дагуу хичээлээ сонгох боломжийг олгодог.
- IGCSE түвшинд хичээлийг судласнаар –International General Certificate of Secondary Education буюу Олон улсын Ерөнхий боловсролын гэрчилгээ авах бололцоотой болно.
- Жилд дэлхий дахинд 600000 гаруй хүүхдүүд IGCSE –ийн хичээлийг үзэж шалгагддаг байна.
- Олон улсын хөтөлбөр зааж байгаа бүх багш нар 100 % мэргэжлийн зэрэгтэй ба Кембрижийн олон улсын зэрэглэлийн үнэмлэх авах сургалтад амжилттай хамрагдаж байна.
| | | | | |