| |
| |
Монтессори Цэцэрлэг |
"Боловсролын Монтессори арга зүй" номын тухай Номын зохиогч Д. Банзрагчмаа. /Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан захирал, 2008 онд Лондон дахь Олон улсын Монтессори Төвийн “Боловсролын Монтессори арга зүйг эзэмших” сургалтыг төгссөн. АБТА, Монтессори зөвлөх багш/ Агуулга 1. Монтессорийн онол 1.1 Шинэ боловсрол 1.2 Төлөвшсөн хүүхэд гэж хэн бэ? 1.3 Уламжлалт болон Монтессори боловсролын хоорондын ялгаа 1.4 Шингээгч оюун ухаан ба мэдрэмтгий үе 1.5 Монтессори багш хэн бэ? Монтессори багшийн үүрэг ба хариуцлага 2. Зохион байгуулалт ба менежмент 3. Киррикюлим төлөвлөлт 3.1 Үндсэн сэдвүүд 4. Мэдрэхүйн материалууд 5. Тоо тоолол 6. Соёлын хичээлүүд Монтессорийн онол
|  | Италийн алдарт сурган хүмүүжүүлэгч Мария Монтессори өөрийн амьдралын 54 жилийг бага насны хүүхдийг шинжлэх ухааны аргаар хүмүүжүүлэхэд зориулсан бөгөөд Монтессори нь хүүхдийн өсөн торних үйл явцыг нарийн ажиглаж түүндээ тулгуурлан хүүхдийн далд нуугдмал чадвар болон авъяасыг нээн гаргаж хөгжүүлсэн байна. Энэхүү сурган хүмүүжүүлэх зарчмаа байгалийн хууль гэж нэрлэн хүүхдийг сурган хүмүүжүүлэх цогц арга зүйг боловсруулсан нь хүүхдийн хүмүүжлийг чиглүүлэгч луужин болсон байна... | Мэдрэхүйн хичээлүүд
|  |  |  | | Хүүхэд таван мэдрэхүйгээрээ суралцдаг тул түүнийг хөгжүүлэх тусгайлан бэлтгэсэн сургалтын цогц хэрэглэгдэхүүнийг ашиглан мэдрэх, амтлах, үнэрлэх, харах, сонсох мэдрэмжийг хөгжүүлнэ. Мэдрэхүйн хичээлээр хүүхэд юмсын хэмжээ, хэлбэр дүрс, өнгө, дуу чимээ, бүтэц, үнэр зэргийг мэдэрч, хүлээн авах чадвартай болно. |  | Тоо тооллын хичээл Тоо тооллын хичээлийн зорилго нь математикийн энгийн ухагдахуун, ойлголтуудтай танилцуулж, сургалтын хэрэглэгдэхүүнтэй зөв харьцаж, ажиллаж сургахад оршино. Энэ хичээлээр арифметикийн 4 үйлдлийн мөн чанар, тоон холбоос, тогтолцоог ойлгох, цаг хугацаа, урт, жин, мөнгө, хуваарь гэсэн ойлголтуудын ялгааг таних, асуудал шийдвэрлэх аргад суралцана. |  | Соёлын хичээлүүд Амьтан, ургамал, газарзүй, дэлхийн бөмбөрцөг, цаг хугацаа, өдрийн дэглэмийн тухай ойлголтуудыг өгөхөд чиглэгдсэн хичээлүүдийн аргачлалуудыг тусгасан. Хичээлүүдийн аргачлалыг өнгөт зургаар илэрхийлж, конспектыг хавсаргасан. Зарим хичээлүүдийн зураг |  |  |  |  |  |  |  | | | | | |