www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Мэдээ, мэдээлэл Мэдээ, мэдээлэл

 

Орчлон сургуулийн сурагчид Олон улсын ерөнхий боловсролын үнэмлэхээ авлаа Орчлон сургуулийн сурагчид Олон улсын ерөнхий боловсролын үнэмлэхээ авлаа

   “Орчлон” сургууль нь 2001 онд “Дэлхийн Монгол иргэдийг бэлтгэнэ” гэсэн уриатай байгуулагдаж сурагчдадаа үндэсний боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чансаатай боловсрол олгохыг эрхэм зорилго болгон ажилласаар ирсэн билээ. 9 жилийн хугацаанд Монголын боловсролын хэмжүүрийн гол хэсэг болох үйлийн, материаллаг, сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэн 24-28 хүүхдийн анги дүүргэлттэй нэг ээлжээр хичээллэж, жилээс жилд үйл ажиллагаа нь чанаржсаар байна.
   “Орчлон” сургууль 2008-2009 оны хичээлийн жилд Кембрижийн Олон улсын төв болж аравдугаар  ангийн 15 сурагчид Олон улсын дунд боловсролын үнэмлэх авах 2 жилийн сургалтын хөтөлбөрийг 1 жилийн дотор багтаан судлаад өнөөдөр Олон улсын дунд боловсролын үнэмлэхээ гардан авах хүндэтгэлийн, баярын үйл ажиллагаа болж байна. Кембрижийн Олон улсын дунд боловсролын хөтөлбөр нь үндэсний хөтөлбөртэй зэрэгцэж хэрэгжүүлэх боломжтой, багш боловсон хүчнээ хөгжүүлэх боломж олгодог, боловсролын үр дүнг хөндлөнгийн олон улсын экспертүүд үнэлдэг, 150 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд хамгийн түгээмэл олон улсын дунд боловсролын хөтөлбөр юм.
   Тус арга хэмжээнд БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс, Нийслэлийн Боловсролын Газрын дарга,  мэргэжилтнүүд, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Билл Диксон, Хятадын элчин сайдын яамны соёлын атташе нар хүрэлцэн ирж Монгол улсын боловсролын нэгэн шинэ алхмыг дэмжин өндрөөр үнэлж төгсөгчдөд баяр хүргэлээ.
   Орчлонгийн сурагчид 8 хичээлийн 19 шалгалтыг 1 сарын хугацаанд өгсөн ба эдгээр шалгалтуудын нийт цаг нь 22 цаг 30 минут,  шалгалт тус бүр нь  1 цагаас 2 цаг 30 минут үргэлжилсэн ба шалгах төрөл зүйлийн хувьд аман яриа, тест, сонсох чадварыг шалгахдаа асуултын дагуу бодож, үнэлгээ дүгнэлт өгөх, англи хэл дээр өндөр түвшинд бичиж найруулах байсан нь Монголын  боловсролын үнэлгээний тогтолцооны зонхилох шалгалтуудаас тоо, чанарын хувьд эрс ялгаатай байлаа. Энэхүү амжилт нь 2 дахин богино хугацаанд хэрэгжүүлснийг харгалзахад маш өндөр амжилт бөгөөд сурагчдын чанар чансаа, идэвхи чармайлт, багш нарын  мэдлэг ур чадвар, хүчин чармайлт, эцэг эхийн дэмжлэг, Кембрижийн Үнэлгээний төвийн удирдамж дэмжлэгийн үр дүн билээ. Багш нарын хувьд л гэхэд зааж сургахаас гадна өөрсдөө шинэ хөтөлбөрөө судалж суралцах шаардлагатай байсан тул Кембрижийн төвийн багш бэлтгэх 1-р шатны сургалтад хамрагдаж нийт 15 багш  Англи хэл, Математик, Дэлхийн түүх, Бизнес судлал, Хими, Физик, Биологийн хичээлүүдийг Кембрижийн хөтөлбөрөөр заах эрх авлаа. Мөн Англи ба Хятад хэлний 3 багш Кембрижийн хөтөлбөрийн шалгагч багшийн эрх авсан байна.
   Монгол улсад ерөнхий  боловсрол эзэмшээд үнэмлэх авсны дараа гадаадын  аль нэг улс орны их дээд, сургуульд орох гэхээр нэмэлт хэлний болон ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалт өгөх зайлшгүй шаардлага гардаг. Түүгээр ч барахгүй шууд төгссөн хүүхдийг авахгүй Монголдоо их дээд сургуульд нэг жил суралцсан оюутнуудыг шалгалтаар элсүүлэн авдаг. Орчлон сургуулийн сурагчдын авсан энэхүү олон улсын дунд боловсролын үнэмлэх нь Англи ба Австралийн бүх их дээд сургуулиуд, АНУ-ын 90 гаруй их дээд сургуулиуд болон бусад орны их дээд сургуулиудад  шууд элсэн суралцах боломжтой юм. Энэ л боломжийг Орчлон сургууль Ерөнхий боловсролын шатанд хэрэгжүүлснээр Монголын их дээд сургуулиуд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол олгох суурь боломжийг бий болгох тогтолцооны анхны суурийг тавьж байгаа юм. Энэ нь Эх орондоо, гэр бүлийнхээ хайр халамжинд, гадаадын  олон улсын сургуульд олгодогтой ижил чанар чансаа, нэр хүнд бүхий боловсролыг Монголдоо, монгол багш нараасаа олж авах нь Монгол хүүхдүүдийн төлөө, Монголын боловсролын төлөө, Орчлон сургуулийн хийж буй хувь нэмэр билээ.
   Хос хэлтэй сургалтыг хэрэгжүүлж эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх үндэсний ирээдүйн боловсон хүчнийг төлөвшүүлэн  хүмүүжүүлж байгаагийн хувьд үндэсний боловсролын агуулгаа зохих төвшинд нь олгон амжилттай хэрэгжүүлж буйн илрэл нь 2009 оны төгсөлтөөр англи хэлний элсэлтийн шалгалтыг 18 сурагч өгснөөс 11 нь 800 оноо, англи хэл, биологийн элсэлтийн шалгалтын дундаж хотын дунджаас 200 гаруй оноогоор өндөр, математик, газар зүй, монголын түүх, физик зэрэг хичээлүүдийн шалгалтын дундаж хот, улсын дунджаас 100 хол гарсан оноогоор өндөр байгаагаас харж болно.
   Ийнхүү Орчлон сургууль үндэсний стандартыг олон улсын хөтөлбөртэй хослуулан цогцоор нь хэрэгжүүлж байгаа хос хэлний сургалттай, хос үнэмлэхтэй анхны загвар сургууль болж Монгол дахь боловсролын чансааг дэлхийн төвшинтэй зэрэгцүүлэн тодорхойлж өглөө.

Print
Average (1 Vote)