2008 онд Орчлон сургууль Олон улсын бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх авч Кембрижийн олон улсын төвийн статустай сургалтаа явуулан сурагчид нь 4 дэх жилдээ олон улсын түвшинд мэдлэг чадвараа үнэлүүлээд байна. Энэ хугацаанд Орчлон сургууль Кембрижийн Олон улсын Бага боловсролын хөтөлбөр, Суурь боловсролын хөтөлбөр, Бүрэн дунд боловсролын хөтөлбөрүүдээр сургалтаа зохион байгуулж ирсний зэрэгцээ дэлхий нийтэд боловсролын алтан стандарт гэж үнэлэгддэг А левелийн бүрэн дунд боловсролын гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг Монгол улсад анх нэвтрүүлж босоо шатлалдаа бүрэн Кембрижийн олон улсын хөтөлбөртэй сургууль болсон юм. Боловсролын А левелийн гэрчилгээтэй болсноор Харвард, Кембриж, Оксфорд зэрэг топ их сургуулиудад шууд элсэх боломжтой болохоос гадна 1-р курсийнхээ зарим хичээлийг тооцуулж их дээд сургуулийн зардлаа ч хэмнэх боломжтой болдог юм байна.
Орчлон сургуулийн энэхүү сургалтын үйл ажиллагаа болоод багш нарын ур чадвар, сурагчдын сурлагын амжилт чанар жил жилээр ахиж байгааг Кембрижийн Их Сургуулиас үнэлж Кембрижийн Олон Улсын Сургуулийн статусыг энэ жил олголоо.
Ийнхүү Орчлон сургууль нь Монгол улсдаа Монгол менежменттэй анхны олон улсын дунд сургууль боллоо.