www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Мэдээ, мэдээлэл Мэдээ, мэдээлэл

 

Олон улсын олимпиадад Орчлонгийнхон одтой оролцлоо Олон улсын олимпиадад Орчлонгийнхон одтой оролцлоо
  2010 оны 7 сарын 26-30-ны хооронд БНСУ-ын Инчон хотноо Олон улсын математикийн олимпиад зохион байгуулагдсан бөгөөд уг нэр хүндтэй олимпиадад манай сургуулийн багш сурагчид өндөр амжилттай оролцоод ирлээ.
Манай багш сурагчид Хятад, Солонгос, Иран, Болгар, Австрали, Кипр, Канад, Мексик гэх мэтийн 26 улсын 700 гаруй сурагч№тай  өрсөлдөн оюун ухаан эрдэм мэдлэгээ сорьсон байна.
Багийн төрлөөр Ц.Баяраа багштай  баг  бага насны ангилалд  2-р байр эзэлж мөнгөн медалийн эзэд болсон сайхан амжилтыг үзүүлэн, хувийн амжилтаар 6а ангийн сурагч О. Бодрол хүрэл медаль, З.Батзориг тусгай байрыг тус тус хүртжээ.
Монгол хүүхдийн оюун сэтгэлгээний дундаршгүй их чадварыг дэлхийн үе тэнгийнхэндээ гайхуулан, өндөр их амжилтыг гаргасан О.Бодрол, З.Батзориг болон тэднийг бэлтгэсэн  багш Ц.Баяраа нартаа эрдмийн их уулсын оройд нь од болон гялалзаж явахыг ерөөе.