www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Мэдээ, мэдээлэл Мэдээ, мэдээлэл

 

Орчлон сургууль, цэцэрлэг, спорт клубын 2010 оны онцлог үйл явдал Орчлон сургууль, цэцэрлэг, спорт клубын 2010 оны онцлог үйл явдал
  1. 2010 оны 3-н сарын 10-нд Кембрижийн бага боловсролын хөтөлбөрийн эрхийг авсанаар Орчлон сургууль бага дунд ахлах сургуулийн бүх шатандаа олон улсын хөтөлбөртэй ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН бэлдэх ИНТЕРНЭЙШНЛ сургуулийн статусаа баталгаажууллаа.

  2. Орчлонгийнхон Кембрижийн Олон Улсын Шалгалтын амжилтаа ахиулж 16 сурагч олон улсын бүрэн дунд боловсролын DISTINCTION болон MERIT гэрчилгээний эзэд боллоо.

  3. Монтессори сургалттай Орчлон цэцэрлэгийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын удирдлагын үнэлгээг авч НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ боллоо.

  4. Амьдрах Ухааны болон хөдөлмөр сургалтууд, төсөлд хичээлүүдийг 2010 оны 5 н сард зохион байгуулсан нь хүмүүжлийн өндөр ач холбогдолтой ажлууд болж Орчлон сургуулийн сургалт хүмүүжлийн хөтөлбөрийг баяжууллаа.

  5. 2010 оны 7 сарын 26-30-ны хооронд БНСУ-ын Инчон хотноо Олон улсын математикийн олимпиадад Орчлон сургуулийн баг Хятад, Солонгос, Иран, Болгар, Австрали, Кипр, Канад, Мексик гэх мэтийн 26 улсын 700 гаруй сурагчидтай өрсөлдөн оюун ухаан эрдэм мэдлэгээ сорьж багийн төрлөөр Ц.Баяраа багштай баг 2-р байр эзэлж мөнгөн медалийн эзэд болсон сайхан амжилтыг үзүүлэн, хувийн амжилтаар 6а ангийн сурагч О.Бодрол хүрэл медаль, З.Батзориг тусгай байрыг тус тус хүртлээ.

  6. Орчлон спорт клуб нь хүн ардын эрүүл мэндийг дэмжиж, тамирчдын амжилт бүтээлд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Монгол улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн Тамир Спортын Газраас өндрөөр үнэлэн – “ХҮН АРДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН НАЙДВАРТАЙ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” батламжаар шагналаа. Орчлон спорт клубын дасгалжуулагч болон биеийн тамирын багш Туяа, Энхболд нар “СПОРТЫН МАСТЕР” цол хүртлээ.

  7. Олон улсын тор их сургуулиудад элсэх шалгууруудаас хамгийн нэр хүндтэй, бүрэн дунд боловсролын АЛТАН СТАНДАРТ гэж үнэлэгддэг А ЛЕВЕЛИЙН ДИПЛОМЫН СУРГАЛТ – ыг 11-р ангидаа эхлүүллээ. А левелийн сургалтыг манай үндсэн багш Д.Ононсайхан, Ц.Баяраа, гадаад багш Кристофер Аардал, цагийн багш Батсүх багш нар зааж өндөр мэдлэг, ур чадвар шаардсан олон улсын боловсролын шилдэг стандартын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэгч анхдагч нар болоод байна.

  8. Орчлон сургууль цэцэрлэг энэ хичээлийн жилээс ЭРҮҮЛ, ЗОХИСТОЙ ХООЛООР үйлчилж сурагч, багш ажилчидын маань хоолны хэвшил, эрүүл мэндэд эерэг өөрчлөлт гарч энэ үйлчилгээ маань Шилдэг бүтээгдхүүнээр тодорлоо. Эрүүл орц найрлагатай Нарийн боовоор үйлчилдэг болсон нь мөн сурагч ажилчдын сэтгэлд нийцсэн ажил болж байна.

  9. Сурагчдын дүрэмт хувцасны шинэчлэлийг хийхдээ өнгө загвар, чанарт бас том өөрчлөлт орууллаа.

  10. Орчлон сургууль АНУ-ын Колумбын Хувийн сургуультай хамтарч сурагч солилцоо, захидал бичих хөтөлбөрүүд эхэллээ. Манай 2,3-р ангийн бяцхан сурагчид Байгал багшийн удирдлаган доор харилцан захиа бичиж эхлээд байгаа бол 9 А ангийн Б. Хулан, 9 Б ангийн Д. Саруул нар 12 сарын 31-нд АНУ явж энэ сургууль дээр 1 сарын хугацаагаар суралцахаар болоод байна. 2011 оны 4-н сард Колумбын Хувийн сургуулиас 2 сурагч нэг багш ирэх гэж байна.

  11. Монгол улсын тэргүүлэгч компаниудын нэг болох Энержи Ресорс компаний зүгээс оюун ухаан, эрдэм мэдлэг, хөдөлмөрч чадвараараа шалгарсан 9 сурагчдад олон улсын жишиг боловсролыг өөрийн эх орондоо, Орчлон сургуульд, эзэмших боломж олгож 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ олгож байгаа бол Орчлон сургууль 5 сурагчдад 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боллоо.

  12. Математик болон байгалийн ухааны олимпиадуудын амжилтанд мэдэгдэхүйц ахиц гарж Нийслэлийн физик-математикийн гүнзгиирүүлсэн сургалттай 11-р сургуулийн нэрэмжит математикийн олимпиад, П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдаан, Ө.Баттулгын нэрэмжит математикийн олимпиад, 13-р сургуулийн нэрэмжит олимпиад, 3-р сургуулийн нэрэмжит математикийн стандарт олимпиад, Байгалийн Ухааны улсын олимпиад, МУГБ Хандын нэрэмжит Физикийн олимпиадуудад Орчлон сургуулийн сурагчид гялалзсан амжилтуудыг гаргахдаа тэтгэлэгт элсэгчдээс гадна манай Орчлонгийн сурагчдын амжилтуудад ахиц гарч байгаа математик, байгалийн ухааны багш нарын хичээл зүтгэлтэй шууд холбоотой.

  13. 2б ангийн сурагч Э. Баасансүрэн Улаанбаатар хотын шатрын аварга, СБД-гийн IQ-ийн олимпиадын аварга болж 7а ангийн Бодрол СБД-ийн оуюнлаг сурагч, 8Б ангийн Золбаяр Нийслэлийн оуюнлаг сурагчаа тодорлоо.

  14. Манай багш нарын ур чадвар өндөр байгаа нь харагдаж Мөнхтулга Урангоо багш нар 2010 оны Дүүргийн ЕБС-ийн сурагчдын АШТ-нд Орчлон сургуулийн багаа идэвхитэй оролцуулж багаараа Мөнгөн медаль хүртлээ. Дүүргийн ур чадварын уралдаанд Англи хэлний багш Баярмаа 2-р байр, Биологийн багш Отгонжаргал 2-р байр, Түүхийн багш Болор 3-р байр, Бага ангийн багш Оюунчимэг 3-р байр, физикийн багш Золбоо 5-р байр, Урангоо багш 5-р байр, Жаргал багш 5-р байранд орлоо. Дүүргийн илтгэлийн уралдаанд Монгол хэлний багш Атарцэцэг 1-р байр, Хотын илтгэлийн уралдаанд 3-р байранд орж, улсын уралдаанд амжилттай оролцлоо.

  15. Сургуулийн номын сан нээлттэй номын сан болж шинэ номоор баяжиж 90,000,000 төгрөгийн өртөг бүхий 13000 номтой болоод байна. Бага ангиуд маань зориулалтын кабинетээр баяжиж 3 ширхэг смарт самбартай болж Орчлон сургуулийн сургалтанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа улам хурдацтай явагдаж эхэллээ. “Миний Эх Орон Монголын Сайхан Орон” сэдэвт Фото зургийн Галерейтэй болсноор Орчлонгийн сурагчид Монгол эх орныхоо ховор нандин байгаль түүх дурсгалт газруудын талаар мэдлэгээ баяжуулж байх байнгын үзүүлбэртэй боллоо.

  16. 2010 оны 11-р сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Сеул хотноо болсон судлаач сурагчдын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хуралд Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Баярсайханы Анар оролцож “14-18 насны хүүхдийн эрүүл хоолны хэрэглээ” сэдвээр илтгэл тавьж хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж ЗАЛУУ СУДЛААЧ гэрчилгээ авлаа.

  17. Сүхбаатар дүүргийн багш нарын баярыг угтсан спортын тэмцээнд Орчлонгийн багш нар амжилттай оролцож сагсан бөмбөгөөр эрэгтэй “Алт”, эмэгтэй “Хүрэл”, волейболоор эрэгтэй “Мөнгө”, эмэгтэй “Хүрэл” авлаа.

  18. Англи хэл дээрхи мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож Орчлон сургуулиас 5 баг мэтгэлцээний дараагийн шатны тэмцээнд Монголын Үндэсний Телевизийн “THE DEBATE” нэвтрүүлэгт оролцох эрх авлаа.

  19. Орчлон сургуулийн Хүмүүнлэгийн үйл ажиллагаа чанар зохион байгуулалтын өндөр түвшинд явагддаг болж байгаад Соёлзул багш, Интеракт клубын үйл ажиллагааг чиглүүлэгч Болор багш, АУБ нар их үүрэгтэй. Орчлон сургуулийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанууд маань сурагч багш нарын Кристмасын концертоор баяжиж байгаад талархаж үүнийг санаачилж бэлдсэн Нарантуяа, Баярмаа, Роналдо, Туул, Сарангэрэл, Энхзаяа, Мөнхбаяр багш нартаа баяр хүргэх нь зүйтэй болов уу.