www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Сургалтын хөтөлбөр Сургалтын хөтөлбөр

Бага сургуулийн хөтөлбөр Бага сургуулийн хөтөлбөр

“Орчлон” сургуулийн бага сургууль нь сурагчдыг 6-11 нас хүртэл 5 жил сургана. Сурагчдыг суралцаж эхэлсэн анхны жилээс нь эх хэл дээр нь суурь боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ олон улсад нэр хүнд бүхий “Cambridge International Primary Programme”- ыг хэрэгжүүлнэ.

Сургалт
Монгол хэл дээр судалдаг хичээлүүд: Эх хэл, Математик, Хүн ба амьдралын орчин
Англи хэл дээр судалдаг хичээлүүд: Mathematics, English, Health education, Science
Хөгжүүлэх хичээлүүд: Бүжиг, Хөгжим, Бассейн, Биеийн тамир, Зураг урлал ба Технологи

Сургалтын орчин

  • Чадварлаг, туршлагатай, шилдэг багш сурган хүмүүжүүлэгчид
  • Сэтгэл зүйн болон үйлийн таатай орчин
  • Суралцахаас гадна хөгжих олон талын боломжууд, дугуйлан сонгон
  • Бага дунд ангийн залгамж холбоог бэхжүүлдэг мэргэжлийн тэнхимүүдийн нягт уялдаа холбоо
  • Сургалтын үр дүнг үнэлэх багш, сургууль, мэргэжлийн тэнхимүүд, БСШУЯ ны болон эцэг эхийн төлөөлөлийн хөндлөнгийн үнэлгээ.
  • Байгуулагдсан цагаасаа хуримтлуулсан 6 настангуудыг сургах, хөгжүүлэх туршлага,таатай орчин


Зарим тоо баримтууд

  • Жил бүр 56-78 хүүхэд элсэн суралцдаг.
  • 2009 оны хичээлийн жилээс Cambridge International Primary Programme – буюу Кембрижийн Олон улсын бага боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.
  • CIPP хөтөлбөр нь бусад Кембрижийн хөтөлбөрүүдийн нэгэн адилаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл хөтөлбөр бөгөөд цөөн тооны хичээл, үндсэн чадварууд дээр нь анхааран, эх хэл дээрх сургалтыг хамтран авч явах бололцоо олгодогоороо бусад олон улсын хөтөлбрүүдээс давуу талтай юм.
  • Бага ангийн бүх багш нар мэргэжлийн зэрэгтэй түүнээс 50% нь Тэргүүлэх, 20% нь зөвлөх зэрэгтэй

Print