www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Сурагчийн дүрэм Сурагчийн дүрэм


   “Орчлон” сургуулийн сурагч бүр шинжлэх ухааны өргөн мэдлэг, өндөр боловсролтой, гоо зүй ёс суртахууны өндөр соёлтой, бүтээлчээр хөдөлмөрлөж амьдрах, өөрийгөө насан туршдаа хөгжүүлэх арга ухааны дадлагатай Дэлхийн Монгол Иргэн болохын төлөө хичээнгүйлэн суралцана.
“Орчлон” сургуулийн сурагч нь дараах сургуулийн дотоод журмыг хичээнгүйлэн дагаж, хүндэтгэлтэй хандан, биелүүлэх үүрэгтэй. Үүнд:

Нэг: Ерөнхий зүйл

  • Хариуцлагатай, найдвартай, дуулгавартай, шударга байх
  • Хэзээд соёлч боловсон байх
  • Хүний юмыг зөвшөөрөлгүй авахгүй байх
  • Багш, ажилтан, эцэг эх, зочидтой мэндэлдэг байх
  • Анги танхим, коридорт гүйхгүй, алхаж явах
  • Хүний биед санаатай буруу үйлдлээр хүрэхгүй байх
  • Сургуулийн эд хогшилд ариг гамтай хандах


Хоёр: Цаг ашиглалт

  • Хичээл таслахгүй байх / эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд/
  • Хичээлээс хоцрохгүй байх /хичээл эхлэхээс 15 минутын өмнө ирэх/
  • Аливаа сургуулиас зохион байгуулж байгаа ажилд хоцрохгүй идэвхтэй оролцох


Гурав: Төрийн сүлд дуу

  • Өглөө бүр 8:30-д Сүлд дууг баруун гараа зүрхэн тушаа барин хүндэтгэлтэйгээр дуулах
  • Хоцорсон бол сүлд дууг дуулж байх үед зогсож байх


Дөрөв: Ангид

  • Багштай босож мэндэлнэ
  • Ном дэвтэр, харандаа үзэг г.м сургалтанд хэрэгтэй хэрэгслээ бүрэн авчрах
  • Ангид хүнсний зүйл хэрэглэхгүй байх


Тав: Дүрэмт хувцас, хувийн соёл

  • Сургуулийн баталсан дүрэмт хувцсыг өмсөнө. /Дүрэмт хувсанд өөрчлөлт оруулахгүй/
  • Сургуульд үнэтэй эд зүйлс авчрахгүй байх. Алдвал хэн нэгэн хариуцахгүй.
  • Охид нүүрээ будахгүй байх
  • Охид нэг чихэнд нэгээс олон ээмэг зүүхгүй байх. Хэмжээгээрээ том ээмгийг хэрэглэхгүй байх
  • Сурагч үсээ элдэв өнгөөр будахгүй, гаж засалтыг хийхгүй байх. Хөвгүүд үсээ богино цэвэр байлгана.
  • Охид хумсаа урт ургуулан будахгүй байх


Зургаа: Гар утасны хэрэглээ

  • Сургууль дээр гар утас авчрахгүй байх.
  • Зайлшгүй авч явах тохиолдолд хичээл дээр унтрааж, тухайн өдрийн хичээл тарсны дараа хэрэглэж болно.

Долоо: Locker-ийн хэрэглээ

  • Ном, сурах бичгээ үлдээж явахгүй байх
  • Бассейны хувцсаа нойтноор нь орхихгүй байх
  • Хоёр ээлжийн түлхүүртэй байх /гээсэн тохиолдолд запастай байх/
  • Эмх цэгцтэй, хаягтай байх 

 

Print