www.orchlon.mn : 976-11-353519 Mongolian (Mongolia) English (United States)

Welcome!

Guest
Монтессори Цэцэрлэг Монтессори Цэцэрлэг

 

Бид Орчлон Цэцэрлэгийнхэн Бид Орчлон Цэцэрлэгийнхэн

"Орчлон" цэцэрлэг нь 3-5 настай хүүхдүүдэд "Орчлон" сургуулийн 1-р ангид элсэх бэлтгэл хангасан сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэг юм. Тус цэцэрлэг нь 2004-9-1нээс нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Орчлон цэцэрлэг нь хүүхдэд өөрийгөө удирдах болон тэмцэлдэн уралдах бус үйл ажиллагаанд тулгуурласан доктор Монтессорийн сургалтын арга барилд тулгуурласан сургалт явуулдаг.

Үүнд:

• Танин мэдэхүйн болон нийгэмшихүйн үзэл төлөвшинэ.
• Хүүхдэд суралцах үйл явцдаа идэвхтэй оролцогч болно
• Хэсэгчилсэн ба ганцаарчилсан сургалт нь Хүүхэд бүрийн сурах арга барилд нийцсэн байна.
• Хүүхэд бие биенээсээ суралцана
• Хүүхэд өөрийн сонирхсон ажлыг сонгон хийнэ.
• Сонгосон ажлаа хүссэн хугацаагаар хийж гүйцэтгэнэ.
• Хүүхэд суралцах явцдаа хийсэн алдаагаа өөрөө олж залруулна.


   Орчлон цэцэрлэг нь хүүхдийн ертөнцийг танин мэдэх үйл ажиллагааг зөв зохион байгуулахад чиглэгдсэн эмх цэгцтэй, баялаг материалаар хангагдсан анги танхимууд нь хүүхдэд дараах боломжуудыг олгоно.

• Хүүхэд бүр өөрийн чадварт тохирсон үйл ажиллагаанд оролцох
• Аль нэг ажлыг сонгох эрх чөлөөтэй байх
• Анхаарал төвлөрөх
• Бие даасан болон хариуцлагатай байх
• Үйл ажиллагааны явцад чөлөөтэй хөдөлж явах
• Дахин давтан хийж суралцах
• Аливаа үйл ажиллагааны явцад ямар нэгэн сонин зүйл олж мэдэх
• Өөрийн үйл ажиллагааны алдааг өөрөө засч залруулах зэрэг болно.